“Saudi Aramco” Азид нийлүүлэх газрын тосны үнийг нэмжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компани долоодугаар сард Ази, Номхон далайн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг хүлээлтээс өндөр хэмжээгээр нэмжээ.

Ротейрс агентлагийн мэдээлснээр, энэ нь зуны улиралд эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл алдагддагтай холбоотой байх талтай гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, Arab Light төрлийн газрын тосны үнэ зургаадугаар сартай харьцуулахад нэг баррель тутам 2.1 ам.доллароор нэмэгдэж, Oman/Dubai төрлийн газрын тосны үнээс 6.5 ам.доллароор давжээ. Газрын тосны худалдаа эрхлэгчид Arab Light төрлийн газрын тосны үнэ 1.5 ам.доллароор нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байв.

Түүнчлэн, Хойд Европ, Газар дундын тэнгисийн бүс нутгийн худалдан авагчид 2.2-2 ам.доллароор нэмэгдсэн үнээр газрын тос авах болж байгаа бол АНУ-ын зах зээлд нийлүүлэх газрын тосны үнэд өөрчлөлт ороогүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top