Катар-2022: Карим Бензема ДАШТ-д оролцож чадахгүй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 20

Францын шигшээ багийн Катарын Дохад хийсэн өчигдрийн бэлтгэл тун базаахгүй мэдээ авчирлаа.

Гол довтлогчдын нэг Карим Бензема гуяны арын булчингийн гэмтэл аваад ДАШТ-д оролцож чадахгүй болжээ. Тэрээр Мадридаас бэртэлтэй ирсэн бөгөөд үндсэн багтай биш Варантай цуг хоёулахнаа бэлтгэл хийж байсан ч тус болсонгүй.
 

Бензема олон нийтийн сүлжээнд “Би амьдралдаа нэг ч удаа бууж өгч байгаагүй. Гэхдээ өнөөдөр би багаа бодох ёстой боллоо. Дэлхийн аваргад шигшээд тус болох хэн нэгэнд өөрийнхөө байрыг өгөхгүй бол болохгүй” гэж бичсэн байна. Багууд эхний тоглолтоос 24 цагийн өмнө мэдүүлгээ сольж болох дүрэмтэй. Францчууд эхний тоглолтоо 22-нд Австралийн эсрэг хийх юм.

Ийнхүү энэ ДАШТ-д Францын баг Карим Бензема, Погба, Канте, Кимпембе, Нкунку гэсэн одуудгүй оролцох боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top