Ц.ЭНХТҮВШИН
Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр орон нутгийн цагаар 17:30 цагаас " Аль Баят" хэмээх 60000 хүний суудалтай цэнгэлдэхэд болж, зохион байгуулагч орон Катарын шигшээ баг Эквадорын шигшээтэй анхны тоглолтыг хийх билээ.
Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр ФИФА 2022 ДАШТ-ий албан ёсны дуу "DREAMERS" -ийг К-попын BTS хамтлагын гишүүн Jung Kook болон Катарын дуучин Fahad Al Kubaisi нар дуулж, цэнгэлдэхийн "жаврыг үргээх" ажээ.
Мөн Nicki Minaj, Maluma, Myriam Fares нарын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )