Ц.ЭНХТҮВШИН
Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)
Энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Бензема гэмтлийн улмаас ДАШТ-д оролцож чадахгүй болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ хар мэдээний араас сайн мэдээ бичихгүй бол болохгүй.
Азийн өнөө цагийн шилдэг хөлбөмбөгч, Английн Премьер лигийн 2021-2022 улирлын шилдэг довтлогч, БНСУ-ийн шигшээ багийн ахлагч Сон Хын Мин ДАШТ-ий өмнөхөн нүүрэндээ гэмтэл авч, фэнүүдийнхээ сэтгэлийг түгшээж байв.
Тэгвэл Сон Катарт эхний тоглолтоос эхлээд л талбайд гарахаар бэлтгэлээ базааж байна. Гэхдээ нүүрэндээ хамгаалалтын масктай тоглох ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
God bless Son