Катар-2022: Эдгэршгүй өвчтэй Морган Фримен нээлтийн ёслолыг чимлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Катарын Эль-Хаур хотын Аль-Байт цэнгэлдэхэд ДАШТ-ий нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн ёслолын гол дүр нь Оскар, Алтан бөмбөрцөг шагналт жүжигчин Морган Фримен байв.

85 настай Морганы хамтрагч нь катар хүү Ганим Аль-Муфта байлаа. Ганим хөлгүй төрсөн бөгөөд дэлхийд алдартай паралимпийн тамирчин юм.
 


Морган Фримен “Хөл бөмбөг бүх үндэстэн ястныг нэгтгэдэг билээ. Бид энд хөлбөмбөг хэмээх сайхан тоглоом, наадмын ачаар хамтдаа цуглараад байна” гэж хэлсэн.

Түүний зүүн гар бээлийтэй байхыг үзэгчид анзаарсан байх. Фримен 2008 онд осолд орж, гараа гэмтээснээс гадна фибромиалги хэмээх эдгэршгүй өвчин тусаад байгаа.  
 

 

Морган жолооны ард зүүрмэглэж, хурдны замаас унасан. Машин нь маш их эвдэрсэн тул аврагч нар түүнийг гаргахын тулд машиныг зүсэх хэрэг гарсан байна.

Тэр ослоос хойш Фримен жолоо барихаа больсон ч үндсэн ажлаа орхиогүй, 30 орчим кинонд тоглосон билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(93.22.36.171) 2022 оны 11 сарын 25

Morgan Friiman mundag jujigchin shuu Olon saixan kinond duree munxulsun shuu

15  |  0
Top