“Женко” клубын тамирчин Б.Алтанцэцэг АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдахаар Арабыг зорин одлоо. Энэ жил 25 настай тэрээр 2019 онд Хонконгод болсон Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.
Б.Алтанцэцэгийн Эмиратыг төлөөлөх анхны тэмцээн нь 12 дугаар сарын 3-4-нд Японд болох Токио Их Дуулга тэмцээн юм. Манай тамирчин 57 кг-ын жинд барилдахаар мэдүүлгээ өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )