Японы жүдо бөхийн холбооноос ирэх сарын 3-4-нд Токиод болох жүдо бөхийн Их Дуулга тэмцээнд Хифүми Абэ, Наохиса Такато хоёр барилдахгүй гэж мэдээллээ.
Ийнхүү жүдо сонирхогчид бид харамсалтай нь Абэ - Марүяма, Такато - Нагаяма гэсэн супер тулааныг үзэж чадахгүй боллоо.
Албан ёсны мэдээллээр аравдугаар сард болсон ДАШТ-ий дараах сэргэлтийн хугацаа богинохон байгаа тул өнжихөөр шийдсэн гэнэ. Харин Иерусалимд болох Мастерс тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Такатогийн оронд Ямато Фүкүда (Кодокан тэмцээний хүрэл медальт), Абэгийн оронд Шинсей Хаттори (Кодоканы мөнгөн медальт) Их Дуулгад зодоглоно.
Эмэгтэй 48 кг-ын Фүна Тонаки гэмтлийн улмаас Их Дуулгад барилдахгүй болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )