Катар-2022: Өнөөдрийн тоглолтын хуваарь

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Өнөөдөр Катарт ДАШТ-ий гурван тоглолттой.

22.00 цаг. Англи –Иран

B хэсгийн эхний тоглолт “Халифа Интернейшнл” цэнгэлдэх хүрээлэнд Англи, Ираны шигшээ багийн хооронд болно. Томчуудаас сүүлийн үед хамгийн их шүүмжлүүлж байгаа нь Англи. Үндэстний лиг дэх бүтэлгүйтэл, ялагдлууд Саутгейтийн багт итгэх итгэлийг улам багасгасан. Гэхдээ тэдний өрсөлдөгч Ираны баг ч улс төрийн асуудлаас болж, хямралтай байгаа. Баг дотор Засгийн газрыг дэмжигч, эсэргүүцэгч гэсэн хоёр фракцтай.

00.00 цаг. Сенегал – Нидерланд

Эль-Тумама цэнгэлдэхэд явагдана. Садьо Манегаа алдсан Африкийн баг хэсгээсээ гарахад хэцүү болсон. Нидерландын дасгалжуулагч Луи ван Гал дэлхийн аварга болчхоод зодог тайлна гэж амлаад байгаа. Хоорондоо анх удаа таарч байна. Ер нь гоол ихтэй тоглолт болох магадлал өндөр.

03.00 цаг. АНУ – Уэльс

Эр-Райян хотын Ахмед бин Али цэнгэлдэхэд явагдана. Катарын шүүгчдийн баг ажиллах юм. Өмнө нь хоёр удаа нөхөрсөг тоглолт хийн, өрсөлдсөн. 2003 онд АНУ 2:0 ялсан бол 2021 онд 0:0 тэнцжээ. Америкийн багийн бүрэлдэхүүн илүү хүчирхэг гэж шинжээчид үзэж байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонирхогч(202.21.100.210) 2022 оны 11 сарын 21

Англи- Иран 21.00 цагаас тоглоно!\n

0  |  0
Top