“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний хоёр дахь өдрийн сүүлийн тоглолт АНУ, Уэльсийн хооронд өрнөлөө.
Тоглолт эхлээд л АНУ-ын баг довтолсон. Уэльсийн баг хамгаалалтад орж, дайралтыг няцааж байлаа.
Эхний үеийн сүүлээс америкчуудын эрч хүч суларсан бол Уэльс ч бас идэвх муутай хэвээр. Энэ үед Либерийн Ерөнхийлөгч, алдарт хөлбөмбөгч Жорж Веагийн хүү Тимоти хурдан довтолгоогоор аав шигээ гоол хийж тэргүүлэл авчирлаа. Ялагдаж байгаа ийм үед багийн лидер гарч ирдэг ёстой. Сүүлийн хэдэн жил олны нүднээс хол байсан Гарет Бэйл 82 дахь минутад өрсөлдөгчийн торгуулийн талбайд унаж, пенальти аван, өөрөө гоол болголоо.
АНУ - Уэльс 1:1 (1:0, 0:1)
Гоол:
1:0 – 36 Веа, 1:1 – 82, пенальти Бэйл.
АНУ – Тернер, Дест (Йедлин, 74), Рим, Циммерман, Робинсон, Адамс, Маккенни (Ааронсон, 66), Муса (Акоста, 75), Пулишич, Веа (Моррис, 88), Саржент (Райт, 74).
Уэльс – Хеннесси, Робертс, Дэвис, Родон, Мифем, Уильямс (Жонсон, 79), Ампаду (Моррелл, 90), Рэмзи, Уилсон (Томас, 90), Бэйл, Жеймс (Мур, 46).
Шар хуудас: Дест (11), Маккенни (13), Бэйл (40), Мифем (45), Рим (51), Акоста (90).
Тоглолтын өмнө багууд гэрэл зураг авхуулдаг уламжлалтай. Уэльсийн шигшээ баг ингэж зогссон.
Тэднийг бусад баг шиг жагссангүй гэж хэлэх хүн олон байлаа ч тоглолтын өмнөх гэрэл зураг авхуулахдаа тэд ямар нэг хэв журамд захирагддаггүй. Тэгшхэн, далий тэдэнд падлий байхгүй. Өөрөөр хэлбэл энэ үе бол тэдний шоуны талбар. Энэ “уламжлал” 2002 онд эхэлсэн юм. Ингээд тэдний шоуны гэрэл зургуудаас толилуулъя.
Евро-2004. Италитай хийх тоглолтын өмнө.
ДАШТ-2018 тэмцээний урьдчилсан шат. Молдавын эсрэг.
2017 он. Ирландын талбайд зочлов.
2016 он. Сербийн эсрэг.
2016 он. Гүржийн багтай хийх тулааны өмнө.
Евро-2008. Словактай тоглохын өмнө.
2016 он. Украины эсрэг.
2016 он. Вена хот.
Евро-2021. Швейцартай.
Туркийн эсрэг.
Данийн эсрэг.
2022 он. Бельгийн багтай.
Нидерландын эсрэг.
Уэльсийн эмэгтэйчүүдийн шигшээ баг. 2022 оны 10-р сар.
Сэтгэгдэл ( 0 )