Ц.ЭНХТҮВШИН
Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)
Хөлбөмбөгийн албан ёсны нэг тоглолтод 5 сэлгээг хийж болдог. Гэхдээ үүнийг гурав буюу түүнээс бага оролдлогоор, тоглолтын үндсэн цагт хийх ёстой. Хэрэв тоглолт хасагдах шатны тоглолт, эсвэл финалын тоглолт байгаад үндсэн цагт багууд тэнцэж цаг сунгавал дахин нэг сэлгээг "овертайм"-д хийж болдог.
"Катар-2022" ДАШТ-ий хэсгийн тоглолтод Английн эсрэг тоглохдоо Ираны баг тоглолтын үндсэн цагт зургаан сэлгээ хийснийг анзаарсан уу?
Тэгвэл үүнийг тайлбарлая! Дээд тал нь үндсэн цагт таван тоглогчийг сэлгэдэг дүрэм хэвээрээ. Гэхдээ тухайн багийн ямар нэг тоглогч тархи, толгойдоо хүнд бэртэл авах, ухаан алдсан тохиолдол нэмэлт сэлгээг оруулж болдог түр дүрэм бас байгаа ажээ. Гэхдээ нэмэлт сэлгээ хоёроос хэтрэхгүй байх ёстой. Нэг үгээр хэлбэл нэг баг долоон сэлгээ хийх нь онолын хувьд боломжтой гэсэн үг. Ираны дасгалжуулагч чухам энэ нэмэлт түр дүрмийн заалтыг ашиглан зургаан сэлгээ хийсэн нь энэ.
Энэ түр дүрэм 2023 оны наймдугаар сарын 31 хүртэл хэрэглэгдэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )