Ирэх арван хоёрдугаар сарын 10-11-нд Америкийн Айовад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээн болно. Дэлхийн цомд энэ жилийн ДАШТ-ий шилдэг 5 баг оролцоно. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх юм.
Эрэгтэй - АНУ, Иран, Япон, Монгол, Гүрж, Дэлхийн шигшээ.
Эмэгтэй - Япон, АНУ, Хятад, Монгол, Украин, Дэлхийн шигшээ.
Дэлхийн Цомын тэмцээний шагналын сан төрөл бүрд 100 мянган швейцар франк. Түрүүлсэн баг сангийн 70 хувь, мөнгөн медальт баг 20%, гуравт орсон нь 10 хувийг авах юм.
Монголын чөлөөт бөхийн холбооноос дэлхийн Цомд оролцох багаа зарлалаа. Жин тус бүрийн хоёр шилдэг бөх багтсан тун хүчирхэг баг АНУ-г зорих болжээ.
ДБНХ-ны албан ёсны сайтын танилцуулгад “Монголын эмэгтэй шигшээ багийн хоёр том од нь 62 кг-ын жингийн 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 53 кг-ын 2020 оны олимпын хүрэл медальт Б.Болортуяа нар юм. С.Цэрэнчимэд мөн 2015 оны дэлхийн мөнгө, 2018 оны дэлхийн хүрэл медальт тамирчин бол Б.Болортуяа 2019 оны дэлхийн хүрэл медальтай. Эрэгтэй багийг дэлхийн мөнгө, хүрэл медальт 125 кг-ын М.Лхагвагэрэл тэргүүлнэ. Мөн ДАШТ-ий медальт З.Занабазар (57 кг), Н.Наранхүү (61 кг), Т.Тулга (65 кг) нар АНУ-д ирнэ” гэж бичжээ.
Монголын шигшээ баг
Эмэгтэй
50 kg – Otgonjargal DOLGORJAV
50 kg – Namuuntsetseg TSOGT OCHIR
53 kg – Bolortuya BAT OCHIR
53 kg – Khulan BATKHUYAG
55 kg – Otgonjargal GANBAATAR
55 kg – Sumiya ERDENCHIMEG
57 kg – Davaachimeg ERKHEMBAYAR
57 kg – Erdenesuvd BAT ERDENE
59 kg – Khongorzul BOLDSAIKHAN
59 kg – Bolortuya KHURELKHUU
62 kg – Tserenchimed SUKHEE
62 kg – Bolortungalag ZORIGT
65 kg – Purevsuren ULIZIISAIKHAN
65 kg – Shoovdor BAATARJAV
68 kg – Delgermaa ENKHSAIKHAN
68 kg – Urtnasan GAN OCHIR
72 kg – Davaanasan ENK AMAR
72 kg – Sarnai BAYARBAATAR
76 kg – Ariunjargal GANBAT
76 kg – Zagardulam NAIGALSUREN
Эрэгтэй
57 kg – Zanabazar ZANDANBUD
57 kg – Nasanbuyan NARMANDAKH
61 kg – Narankhuu NARMANDAKH
61 kg – Munkh ERDENE ALTANSUVD
65 kg – Tsogbadrakh TSEVEENSUREN
65 kg – Tulga TUMUR OCHIR
70 kg – Temuulen ENKTUYA
70 kg – Khanburged GANKHUYAG
74 kg – Suldkhuu OLONBAYAR
74 kg – Sumiyabazar ZANDANBUD
79 kg – Dulguun ALTANZUL
79 kg – Batzul DAMJIN
86 kg – Bat Erdene BYAMBASUREN
86 kg – Tsogtgerel MUNKHBAATAR
92 kg – Gankhuyag GANBAATAR
92 kg – Bymanbadorj BAT ERDENE
97 kg – Orgilokh DAGVADORJ
97 kg – Batzul ULZIISAIKHAN
125 kg – Lkhagvagerel MUNKHTUR
125 kg – Batmagnai ENKHTUVSHIN
Сэтгэгдэл ( 18 )
Амжилт залуус аа.
Завхай хөгшин шоовдор авгайг хасаач ээ хормой хотоо затиж чадахгүй бузар бие ээ үнэлэгч шоовдор оо
ийм хэмжээний тэмцээнд бүтэн багаараа уригдаж оролцоно гэдэг нь өөрөө хэр чансаатайгаа харуулсан том амжлт юм шүү л гэж ойлгох нь зөв байх...
Орхон яагаад таг болчихвоо ...
Орхон сая л эрх нь сэргэсэн. Дэлхийн цомд оролцох чансаа хүрэхгүй байгаа байх. Сайн муу хамаагүй олон хүн байх нь зүгээр. Сайн байгаа нь аварга төлөө зүтгэж муу нь туршлага хуримтлуулна
П. Орхоныг. Явуулаачээ. Хэт. Их. Олон. Хүн. Байна. Цөөлөөч. Ээ.
Эрхэм сонирхогч олон түмэн минь дээ : та бүхэн ямарч судалгаагүйгээр гомдмоор үгийг ихээр хэрэглэх юм. Дэлхийн цомд оролцох тамирчдийг тухайн зохионбайгулагч орны холбоо оролцох орны тамирчдын нэрсИйг гаргадаг учиртай. Тиймээс дэлхийд багийн дүнгээр 4-р байр эзэлсэн монголын багт жин тус бүрт 2 тамирчны бүрэлдэхүүнтэй бүтэн 2 баг оролцуулаач гэдэг хүсэлтийг АНУаас ирсэн. Энэ журмаар явж байгаа гэж мунхаг би ойлгосон.\nийг г
Өө Орхон байхгүй юм уу саяхан эрх н сэргээгдсэн болохоор арай багтаж чадаагүй юм байхдаа
Орхон яасан вэ эрх нь нээгдсэн биздээ.явуулаачээ.
Хэрэггүй баахан шалны аочуурууд
Орхон эрх нь сэргэсэн биздээ. Оролцуулаачээ
Юун суртэй олуулаа явдаг юм бэ дээ, беен сур болж яваад хоосон гуяа ганзгалаад л ирдэг дээ эд нар
orxoniig yawuulaxgvi yasan yum bol\n
Орхоныг явуулаачээ малнуудаа
Орхоныг явуулах хэрэгтэй
Орхон байж болоогүй юм уу?
Чанаргүй олноос чанартай цөөн хүн явсан нь дээр баймаар, олонхи нь жуулчны шугамаар л яваад ирэх биз дээ
Amjilt xvsie