“Ухаант цэцэн хүү” хүүхдийн драмын жүжиг тоглогдлоо

2022 оны 11 сарын 22

Соёлын бүтээлч сарын үйл ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний музей, “Цоглог энтертайнмент” хүүхдийн театр хамтран "УХААНТ ЦЭЦЭН ХҮҮ" нэг бүлэг гурван үзэгдэлт хүүхдэд зориулсан драмын жүжгийг 2022 оны 11 дүгээр сарын 20-нд Монголын Үндэсний музейд тоглож 280 гаруй хүүхэд багачууд, багш, эцэг эхчүүдэд амжилттай хүргэлээ.

Энэхүү жүжиг нь монгол ардын үлгэрийн баатар Ухаант Цэцэн хүү, Цэцэнгоо түүний найзууд ардын бэлгэ, цэцэн ухааныхаа хүчээр амар амгаланг олж буй баатарлаг үйл явдлыг үзэгчдэд толилуулах ба эв нэгдэл, саруул ухаан, нөхөрлөлийн агуу хүчийг илэрхийлсэн хүүхдийн бүрэн хэмжээний бүтээл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top