Соёл урлагийн газрын албан хаагчдын гэр бүлийг “Чингис хаан музей”-ээр аялууллаа

2022 оны 12 сарын 15

Соёлын яамны "Эцэг эхийн зөвлөл”-өөс 2022 онд яамны албан хаагчид, тэдний гэр бүл, хүүхдүүдэд гэр бүлийн болон соёлын боловсрол олгох, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн үнэ цэнийг дээдлэхэд чиглэсэн олон талт сургалт, нөлөөллийн ажлыг цувралаар хийж ирсэн. Харин энэ удаад “Музейн боловсрол олгох хөтөлбөр”-ийг зохион байгууллаа.

Тус хөтөлбөрт Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газрын албан хаагчид гэр бүл, хүүхдүүдийн хамтаар 200 гаруй хүнийг хамруулж “Чингис хаан музей”-ээр аялуулсан ба үндэснийхээ түүх, соёлын өв, уламжлал, Монгол бахархалтайгаа танилцах боломжийг бүрдүүлсэн, танин мэдэхүйн болон соёл, хүмүүжлийн өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 хэрэгжилтийг хангахад анхаарч, байгууллагын Эцэг эхийн зөвлөл яамны ажилтнуудын гэр бүлийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа ба ташрамд хамтран ажилласан Чингис хаан музейн хамт олонд талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.100.210) 2022 оны 12 сарын 15

Сургуулийн амралтаар компанит ажил зохиож үзүүлэхгүй л бол одоо үзэх хүн олдохгүй дээ. За яахав түүхийн ангийн оюутнууд нэг албаар үзэх байхдаа

0  |  0
бб(202.21.124.132) 2022 оны 12 сарын 15

үзмэрүүд болон шилэн хоргон дотор хурууны хээтэй үзмэрийн шилэн хорго нь дээд талдаа баллаад зүссэн зураасуудтай үзмэрийн бичиглэл нь үг үсгийн алдаатай бичигдсэнээ засвал дээр байна. хүлээж авсан хүмүүс нь энийгээ олж хардаггүй юм уу? үзмэр цөөхөн байлээ.

1  |  0
зочин(66.181.182.184) 2022 оны 12 сарын 15

байгуулагууд ажиллагсадынхаа хүүхдүүдийг музей үзүүлэх нь зөв дөө дэмжиж байна

1  |  0
Top