Байгалийн түүхийн музейн 10 танхимыг шинэчлэн дэглэжээ

2022 оны 11 сарын 28

Байгалийн түүхийн музей нь Соёлын сайдын 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/93 дугаар тушаалаар батлагдсан “Байгалийн түүхийн музейн үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө”-ний дагуу тус музейн байрны ашиглагдаагүй талбайг ашиглалтад оруулах, сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдийг үзүүллэгт гарган байнгын үзүүллэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй он цаг, ангилал зүйн дарааллаар шинэчлэн болон шинээр дэглэж, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн олон нийтэд хүртээмжтэй, танин мэдэхүйн орчин бий болгохоор ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд төлөвлөгөөнд тусгагдсан “Ертөнцийн үүсэл”, “Амьдралын үүсэл хөгжил”, “Монгол орны геологи, газарзүй”, “Биологийн төрөл зүйл” гэсэн нийт 11 танхим дэглэхээс одоогийн байдлаар 10 танхимыг шинэчлэн дэглэжээ. Тус танхимуудыг өнгөрсөн бямба гарагаас олон нийтэд нээлттэй болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top