Соёлын яамнаас соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэнцвэртэй урсгалыг бий болгох, тогтвортой хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 30 ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын байранд “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, дэмжигч байгууллагаар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” ажиллаж Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам, Оюуны өмчийн газар, ЮНЕСКО – ийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн ЗДТГ болон төрийн болон төрийн бус байгууллагууд, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцож буй юм.
ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮДЭЭС ӨМНӨХ ХӨТӨЛБӨР
Зөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.moc.gov.mn, үдээс өмнөх хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг 99101274, үдээс хойш зохион байгуулагдах хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг 99065486 дугаарын утаснаас тодруулах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )