Жил бүр дэлхийн 180 гаруй улс арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдүүдэд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.


Энэ жилийн тухайд манай улс “Нандин бүхнээ хамгаалъя- Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Аяныг дэмжиж Соёлын яам “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ.

Цагаан тууз зүүснээр “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” гэдгээ амлаж аянд нэгдэж байгаагаа илэрхийлдэг байна. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоож, амар амгалан нийгмийг бүтээхэд эр хүн таны оролцоо нэн чухал юм.

Сэтгэгдэл ( 0 )