"Чингис хаан" одонг Жэк Уэтерфордод гардуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-ний пүрэв гаригт тохионо.

Энэ өдөр тухайн жилийн онцлох иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ.

Өнгөрсөн 2005 оноос хойш олгож тогтоод буй уг одонгийн эзнээр Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайханыг шагнана гэсэн мэдээлэл байсан ч Ерөнхийлөгчийн тамгын газраас үгүйсгэсэн юм.

Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонг АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жэк Уэтерфордод гардуулах болсон бөгөөд тэрбээр Чингис хааны музейд лекц уншихаар Монгол Улсад ирж таарчээ. 

“Чингис хаан” одонг Жэк Уэтерфордод гардуулахаар болсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас 11:00 цагт өгөх аж. 

2005 оноос хойш тогтоод буй уг одонгийн эзэдтэй ЭНД дарж танилцаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.136.139) 2022 оны 11 сарын 23

Onigotoin bee

0  |  0
Top