Өнөөдөр “Катар-2022” тэмцээний дөрөв дэх өдөр, дөрвөн тоглолттой.
18:00 – F хэсэг, Марокко – Хорват
2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт баг Африк тивийн шилдэг багуудын нэгний эсрэг. Хорватууд өнгөрсөн дэлхийн аваргын бүрэлдэхүүнээ хадгалж үлдсэн ч тэд нь дөрвөн насаар хөгширчээ. Модрич, Перишич, Ловрен нар сүүлийн ДАШТ-дээ ирсэн нь гарцаагүй. Гэхдээ шинэ сайн залуучууд бий. Харин Марокко сүүлийн хоёр өдрийн Арабын багуудын гайхамшгийг давтах хүсэлтэй.
21:00 – E хэсэг, Герман – Япон
2018 онд хэсгээсээ шалгарч чадаагүй германууд энэ удаад залуу довтлогчтой, хашир хамгаалалттай ирж байна. Японы баг тэднээс ялгаатай нь өнгөрсөн тэмцээнд хэсгээсээ гарч чадсан. Нагатомо, Сакаи, Ёшида гэсэн хууччуулаас гадна Күбо, Минамино гэсэн шинэ ододтой.
00:00 – E хэсэг, Испани - Коста-Рика
Испанийн дасгалжуулагч Энрике хэд хэдэн хашир тоглогчдоо нутагтаа орхиод ирсэн. Нүдэн дээр нь Аргентин хэрхэн хожигдохыг харсан тул нямбай тоглох нь гарцаагүй. Хаалгач Навасаар удирдуулсан Коста-Рикад ялах боломж маш бага.
03:00 – F хэсэг, Бельги – Канад
“Алтан Үе” гэж нэрлэгдээд удаж байгаа Бельгийн энэ бүрэлдэхүүний хувьд олон улсын тэмцээнд түрүүлэх сүүлийн боломж нь. Нөгөө талаас Канадын баг 36 жилийн дараа ДАШТ-д ирж байгаа тул хэсгээс гарахаар чармайх нь зүйн хэрэг.
Сэтгэгдэл ( 1 )
Хөл бамбөгийн тэмцээнийг уг нь их үздэг юмсан. Энэ удаа Цeнтрал тв ганцаараа монофольдоод бусад тв-гээр гарахгүй бас нөхөж үзэх боломжгүй тул олон хүн үзэж чадахгүй бна даа.