Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний сенсаац биднийг удаан хүлээлгэсэнгүй.
Тэмцээний гурав дахь өдөр Аргентины шигшээ Саудын Арабын багт 1:2 ялагдлаа. Дахиад хэлье. Саудын Араб Аргентиныг ялсан.
Лео Месси талбайн төвд бөмбөг алдсаны дараа арабууд эхний гоолоо оруулсан тул тэрээр ихэд бухимдсан.
Аль-Досеригийн гоолыг тэр хүлээн авахыг хүсэхгүй байв.
Бүгд шоконд орсон. Анхель ли Мария аргаа баржээ.
Бусад тоглогчид нь өрсөлдөгчөө баяраа тэмдэглэж байхыг үзэн зогсохоос өөр арга байсангүй.
Лионель Скалони юу болсныг ойлгон ядаж, зогсоно.
Багаа ялна гэдэгт итгэлтэй байсан фэнүүд гайхширалд оржээ.
Цэнгэлдэхэд орж чадаагүй балиашгууд гар утсаараа үзэж, гуниглана.
Нийслэл Буэнос-Айрес гутралд автав.
Тоглолтын дараах гэрэл зургууд.
Сэтгэгдэл ( 0 )