Ж.Сүхбаатар: Хөдөө шилжихийг дэмжиж, аймгийн хүн амыг 10-20 хувь нэмэгдүүнэ

2022 оны 11 сарын 23

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын өнөөдрийн /2022.11.23/ хуралдаанаар өөрийнх нь эрхэлж байгаа ажлын чиглэлээр хоёр том шийдвэр гарсан талаар мэдээллээ.


Тэрээр " Засгийн газраас миний ажилтай холбоотой хоёр том шийдвэр гаргасан.

Нэг нь хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших ажлыг дэмжих тухай Засгийн газрын тогтоол гарч байна.

Энэ тогтоолын гол санаа нь өөрийн орлогоороо өөрийгөө аваад явдаг зургаан аймаг, алслагдсан гурван дүүрэг байгаа. Энэ газруудын тухайд Улаанбаатар хотоос иргэдийг шилжин суурьшихад нь хүлээж авах үйл ажиллагаандаа анхаарал хандуулж ажиллах тухай байгаа.

Үүн дээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг байгаа. Өөрөө Засаг дарга нарт хариуцлага тооцдог, хянадаг энэ хүний хүвьд ажлыг хэмжих нэгжтэй байх ёстой.

Тэгэхээр энэ газруудын тухайд 20 хүртэл хувиар хүн амаа нэмэгдүүлэх тодорхой зорилтыг олон талаас нь сүвэгчилж ажиллах шаардлагатай гэж үзсэн.

Бусад аймгуудын тухайд хүн амаа 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх талд нь анхааръя гэж байгаа.

Иргэдийн зүгээс Улаанбаатар хотынхоо зах худалдааны төв, ажлын байрыг захиргааны аргаар шахаад гаргачих гэдэг саналыг хэлдэг.

Энэ удаа бид хөөж тууж, механикаар биш, угтах үйлчилгээ гэдэг шиг эндээс төр засаг нь дэмжээд өгдөг, нөгөө талаас нь угтаж хүлээж авдаг агуулга руу нь ажлыг явуулъя гэдэг шийдвэр гарч байгаа юм.

 

2023 оны Улсын төсөвт багтсан бодлого, багц ажлууд байгаа. Орон нутагт орон сууц худалдан авч байгаа дээр ипотекийн 3 хувийн хүү байгаа. Төрийн албан хаагчдын цалин дээр хоёр дахин нэмэх тухай байгаа. Үүнийг 2023 оны төсөвт тусгасан байгаа. Мөн дулаан цахилгааны төслүүдийг орон нутагт үйлдвэрлэсэн бол эхний гурван жилд нь 90 хувь хөнгөлөх, дараагийн 50 хувь хөнгөлнө гэж байгаа. Мөн бизнесээ орон нутаг руу шилжүүлбэл зээлийн 1 хувийн хүүд хамрагдах гээд бусад олон асуудлыг сая ярьсан. Газрын асуудал ч хөндөгдсөн. УИХ дээр Газрын тухай багц хууль багцаараа яригдаж байна. Тэгэхээр үүнтэйгээ уялдуулах чиглэлийг өгсөн.

Энэ ажлыг эзэнтэй байлгах үүднээс аймгийн Засаг даргын орлогч, улсын хэмжээнд бол Дэд сайд нар төвлөрлийг сааруулах ажил дээр манлайлж ажиллана гэж зааж өгсөн” гэлээ.

Дээрх тогтоолын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нар ерөнхий удирдлагаар хангаж, ажлын хэсгийг Сангийн сайд хариуцаж, авч явна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (183.177.103.162) 2022 оны 11 сарын 24

энэ уг нь их амархан шийдэл ш дээ өөрийнхөө аймгаас хүнээ гадагш нь шилжүүлсэн бол тэр хүн ноогдох төсвийг хувилаад тэр шилжсэн аймаг, нийслэл руу нь шилжүүлдэг байвал төсвөө хасуулах сонирхолтой нэг ч Засаг дарга гарахгүй. Бүх үйл ажиллагаа тухайн шатны Засаг даргын хяналтанд шууд л орно. Ингээд шат шатны Засаг дарга нар а\\хийх ажилтай, хянах хяналттай болно доо\n

0  |  0
Top