Засгийн газрын өнөөдрийн /2022.11.23/ хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төмөр замын доогуур нүхэн гарц барихаар асуудлыгшийдвэрлэжээ.
Энэ талаар Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар "Энэ бол Үндэсний хорооны төлөвлөгөөнд тусгасан асуудал байгаа.
Бид дунд, урт хугацааны бодлоготой. Ялангуяа дунд хугацааны бодлого дээр түгжрэлийг бууруулах буюу түгжрэлийг сааруулах бодлогын хүрээний ажлуудад анхаарлаа хандуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилна. Энэ үеэр Улаанбаатар хотод төмөр замын доогуур нүхэн гарч шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулагдана.
Тухайлбал Улаанбаатар хотын дундуур дайрч өнгөрч байгаа төмөр замын хойд талд хэвтээ тэнхлэг болсон Энхтайван өргөн чөлөө дээр ачаалал их байдаг. Тиймээс дөрвөн газар нүхэн гарц барья гэж байгаа юм.
Нүхэн гарцыг
Энэ дөрвөн чиглэлд 30 сая доллорын хэлэлцээр байгуулагдаад ирэхээр ирэх жил ажил эрчимжээд явна. Одоо мөн ажил нь урагшлаад явж байгаа. Ойрын гурван жилийн хугацаанд энэ ажил дуусна.
Ингэхээр Энхтайваны өргөн чөлөөн дээр авч байгаа ачаалал 20 хувь хүртэл буурна гэсэн тооцоолол байгаа.
Нүхэн гарцын асуудлуудыг олон удаа ярьсан. Одоо санхүүжилт болон хийгдэх ажил талаасаа бодитой болж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Моносын уулзвараас хойш Толгойтын замтай холбогдох\nГеологийн төв лабораториос Тэц станцын зам шинээр баригдаж байгаа Яармагийн замтай холбогдох\nГермес төвөөс урагш Төмөр замын зоорь, Алтай хотхоны урдуурх замтай холбогдох\nНарантуул Өгөөмөр захын зүүн талын далангаас урагш шууд Дүнжингаравын замтай холбох эдгээр уулзварт хийвэл үр дүнтэй. Холбогдох судалгаагаа сайн хийгээрэй. 4 эгнээ нэвтрүүлэх чадвар сайтай гарц хиймээр байна шүү. Нарантуулын зүүн талд Дүнжингаравын замтай холбогдох гээд 2 жил болж байна. Урдаасаа зам нь орчихсон хойноосоо байхгүй
Odor yamar ch ashiglaltgui baigaa hunching jurmiin hashtag teevriin tsagdaagiin ahmaaduudad ajliin bair gargantuan turn zogsooj baiguulj Narnii zam Naturiin zamiin holboson Gary”s gargantuan uhaan hend ch turehgui l baina uu Gimnaziin huuhdiin ”bodlogo” shuu dee