Өчигдөр “Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний С хэсгийн хоёр дахь тойргийн тоглолтууд явагдлаа. Эхний тойрогт бүдэрч, фэнүүдийнхээ сэтгэлийг гонсойлгосон Аргентины шигшээ баг Мексиктэй учраа тааран тоглосон.
Хэн ялагдсан нь хэсгээс шалгарах найдвараа алдах тул хоёр баг маш хатуу ширүүн тоглолоо. Гоол оролгүй маш удсан. Тэнцэнэ гэдэг Аргентины хувьд үхэл гэсэн үг. Тэд ямар ч гэсэн Лионель Мессигийн холын цохилтын ачаар ялалт байгуулсан. Дараа нь хоёр дахь гоолыг нэмж хийгээд, тайвшран, амьсгаа дарах завтай болсон юм. Ингээд С хэсэгт байдал ямар байгааг авч үзье. Ер нь бол бүх багт боломж бий. Хэсгийн сүүлийн тойрогт Польш – Аргентин, Саудын Араб – Мексик гэсэн тоглолттой.
Хэсгийг одоогийн байдлаар Польш тэргүүлж байгаа. Тэд Аргентиныг хожиход хэсгээс нэгээр гарна. Тэнцсэн ч гэсэн шалгарна, гэхдээ Саудын Араб ялчихвал хоёр дугаар байрт унах эрсдэл бий. Нэг бөмбөгөөр Аргентинд ялагдсан ч Саудын Араб ялахгүй, Мексик олон тоогоор хожихгүй бол тэд шалгарна.
Аргентинчууд Польшийг ялахад хэсгээс бараг нэгээр шалгарна. Ийм тохиолдолд Саудын Араб Мексикийг маш их тоогоор ялж байж л тэдний дээр гарах юм. Тэнцлээ гэхэд Саудын Араб – Мексик тоглолтыг ч тэнцээгээр өндөрлөөсэй гэж найдах болно. Тэгвэл гоолын зөрүү харна. Хэрэв мексикчүүд Арабыг дөрвөөс их тооны зөрүүтэй хожвол тэд Польштой хамт хэсгээс шалгарна. Аргентин Польштой тэнцвэл Арабын баг ялсан тохиолдолд шууд шалгарах юм.
СаудЫн Арабд Аргентинаас илүү байх л үлдсэн. Аргентин тэнцвэл ялах, ялагдвал тэнцэх шаардлагатай. Тоглолт адилхан ялалт, тэнцээгээр өндөрлөвөл хоёр гоолоор тэд дутуу байгаа. Хоорондын тоглолтын үр дүн гоолын зөрүүгүй үед л үйлчлэх юм.
Мексикт ялалт л хэрэгтэй. Гэхдээ Саудын Арабыг ялаад ч хэсгээс гарахгүй байх магадлал байгаа. Аргентинчууд оноо авлаа гэхэд Мексикийн багийн гоолын харьцаа маш муу байгаа билээ.
11 сарын 30, 03:00, групп С: Польш - Аргентин
11 сарын 30, 03:00, групп С: Саудын Араб - Мексик
Сэтгэгдэл ( 1 )
Марадонна амьд сэрүүн байсан бол үүнийг үзээд зүрх нь дийлэхгүй байсан даа\n