Хөлбөмбөгийн супер фанат 75 настай Дэнсмаа гуай

Админ | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

Ц.ЭНХТҮВШИН

Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)

"Катар-2022" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цөөнгүй тооны монголчууд газар дээр нь ирэн үзэж байгаа. Тэдний нэг нь энэ жил 75 нас сүүдэр хүрч буй Дэнсмаа гуай.

Хөлбөмбөгийн улаан хорхойтон Дэнсмаа гуайг ач охин нь Катарын дэлхийн аваргыг үзүүлж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлжээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар энэ тухай дуулж мэдээд Дэнсмаа гуайг хүлээн авч уулзаж, хөлбөмбөгийн дэлхийн одуудтай хамт зургаа авхуулах боломж олгосон төдийгүй, ДАШТ-ий тасалбарыг өөрт нь болон хүүхдүүд нь бэлэглэж, баяр дээр нь баяр нэмжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top