Катар-2022: Испани, Германтай өнөөдрийн тоглолтуудын хуваарь

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

Өнөөдөр Катарын талбайд ДАШТ-ий дөрвөн тоглолттой.

18:00. Япон - Коста-Рика. Хэсэг Е.

Эхний тойрогт сенсаац тарьсан Наран улсын баг Испанид бут нэргүүлсэн Коста-Рикатай тоглоно. Логикоор сэтгэвэл Япон нь ялж, хэсгээс шалгарах учиртай.

22:00. Бельги - Марокко. Хэсэг F.

Бельгийн шигшээ өнөөдөр хэсгээс гарах болзлоо биелүүлэх ёстой. Тоглолт Дохагийн Эль-Тумам цэнгэлдэхэд явагдана.

00:00 мск. Хорват - Канад. Хэсэг F.

Канадын дасгалжуулагч Хердман тоглогчиддоо заавар өгөхдөө “Их амархан. Бид талбай дээр гараад хорватчуудыг “бавах” болно” гэж хэлсэн нь хоёр орны хооронд маргаан үүсэх шалтгаан болсон. Халуухан тулаан биднийг хүлээж байна.

03:00. Испани - Герман. Хэсэг Е.

Испанийн шигшээ ялж, Германы баг гэртээ харих уу гэдэг асуултын хариу үүрээр гарах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top