Де Брюйне: Бид хөгширсөн, Бельги дэлхийн аварга болохгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

Бельгийн шигшээ багийн “Алтан үе” хэмээн нэрлэгдсэн Эден Азар тэргүүтэй залуусын олон улсын тэмцээнд түрүүлэх сүүлийн боломж нь “Катар-2022” тэмцээн билээ.

Гэвч алтан үеийнхний нэг Кевин де Брюйне дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлгүй байна. Тэрээр “Бельги дэлхийн аварга болох ямар ч найдвар, боломж байхгүй. Бид түрүүлэхэд хэт хөгшин болжээ. 2018 онд харин манай баг түрүүлэх боломжтой байсан. Бельгийн шигшээ хүчтэй сайн баг ч хөгширч байна. Хэд хэдэн сайн тоглогчоо алдсан. Шинэ сайн залуус ирж байгаа ч 2018 оны багийн түвшинд хүрэхгүй байна. Би шигшээ багаа түрүүлэх биш харин хомоол хамах баг гэж харж байгаа” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top