Чөлөөт бөх: Хажимурат Гацалов ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 27

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ баг "Парамоново" баазад цугларалтад гараад байгаа. Энэ сарын 25-нд шигшээ багаа ОХУ-ыг Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили, дэд ерөнхийлөгчид Омар Муртузалиев, Бувайсар Сайтиев, Алихан Харсиев нар эргэж очлоо. Тэд энэ үеэр Хажимурат Гацаловыг ОХУ-ын эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилсноо албан ёсоор мэдэгдсэн юм.

Олимпын аварга, дэлхийн 5 удаагийн аварга Хажимурат Гацалов зодог тайлсныхаа дараа Казахстанд ажиллаж байгаад сүүлийн үед Якутын шигшээ багийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Шигшээ баг шинэ дасгалжуулагчтайгаа 12 дугаар сарын 1-16-нд Сочид анхныхаа цугларалтад гарна. Дараа нь 20-нд Киргизэд эхлэх PWL-3 (Борцовская Лига Поддубного) World Series тэмцээнд оролцох юм.

Гацалов ажлаа хүлээн аваад “Тамирчидтайгаа ажиллаж, харилцан итгэлцэлтэй болох нь маш чухал. Манай бөхчүүд ихэнх цагаа хувийн дасгалжуулагч нартайгаа өнгөрөөдөг тул миний зорилго бол тэдэнд саад бололгүй, бэлтгэл хийх нөхцлийг нь бүрдүүлэх явдал. Бишкект болох тэмцээнд дандаа олимп, дэлхийн медальтнууд, Азийн аваргууд өрсөлдөнө. Энэ тэмцээнд сайн бэлтгэх хэрэгтэй. Иранаас гадна армян, казах, монголчууд хүчтэй багтай” гэж сэтгүүлчдэд ярилаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэмцэл(202.9.46.151) 2022 оны 11 сарын 27

Оросууд орж байгаа тэмцээнд оролцох хэрэгтэй. Жинхэнэ хүч чадал өрсөлдөөн энд л гарна. Орос байхгүй олимп дэлхийн чөлөөт жудо давсгүй хоол болсон. Өрсөлдөөн хүнийг хурцалдаг тод жишээ манай Лхагвагэрэл байна шүү дээ

0  |  0
DR. PRADHAN(197.210.29.98) 2022 оны 11 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  1
DR. PRADHAN(197.210.29.98) 2022 оны 11 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
зоч(64.119.25.88) 2022 оны 11 сарын 28

Манайхан ийм тэмцээнд орж байж 2024 оны Парисын олимпид оролцох эрхээ хасуулах магадлалтай.

1  |  0
Зөнч(64.119.25.88) 2022 оны 11 сарын 28

Эдэнтэй очиж барилдвал 2024оны Парисын олимпид оролцох чинь үгүй болно шүү,Бат-Эрдэнэ сайдтан гуай

1  |  0
Зочин(192.82.70.208) 2022 оны 11 сарын 28

Дэлхийн тавцангаас хөөгдсөн Оросуудын явдал тийм их сонин уу, олимп, ДАШТ-д оролцохгүй биз дээ

1  |  1
Top