Өчигдөр Катарт ДАШТ-ий F хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Алтан үеийн гэгдэх Бельгийн шигшээ баг Мароккод 0:2 ялагдаж, хэсгээсээ шалгарахгүй байх аюулд унаад байна.
Бельги – Марокко 0:2 (0:0, 0:2)
Гоол: 0:1 – 73 Саисс, 0:2 – 90 Абухляль.
Бельги – Куртуа, Менье (Лукаку, 81), Вертонген, Алдервейрелд, Кастань, Витцель, де Брюйне, Азар (Троссард, 75), Онана (Тилеманс, 60), Азар (Мертенс, 60), Батшуайи (де Кетеларе, 75).
Марокко – Мохамеди, Хакими (Сабири, 68), Саисс, Агерд, Мазрауи, Амрабат, Амалла (Аттийят-алла, 67), Унаи (Эль-Ямик, 78), Зиеш, Буфаль (Абухляль, 73), Эн-Несири (Амдалла, 73).
Шар хуудас: Онана (28), Сабири (90).
Бельгийн нийслэл Брюссельд тоглолтын дараа олныг хамарсан үймээн үүслээ.
Эхлээд фанатууд (зарим нь Мароккогийн далбаатай байв) машин шатааж, метроны буудалд халдан, цагдаа нарын өөдөөс чулуу шидэн, эсэргүүцлээ.
Цагдаагийн газраас нулимс асгаруулагч, ус шүршигч ашиглан, тараахыг оролдсон ч бүтсэнгүй.
Хотын дарга Филипп Клоз “Би танхай үйлдлийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Баривчилгаа явагдаж байна. Иргэдийг хотын төвд олноор ирэхгүй байхыг анхааруулж байна. Цагдаагийн газраас хэв журмыг сахиулахаар ажиллаж байгаа” гэж мэдэгдлээ.
Бельгид хагас сая марокко хүн амьдардаг гэнэ. Одоогийн Мароккогийн шигшээ багийн зарим гишүүн ч Бельгид төрж, өсжээ. 2018 онд Марокко ДАШТ-ий шувтаргын шатанд шалгарахад мароккочууд Брюссель хотын дэлгүүрүүдийг сүйтгэж, машин шатаан, цагдаа нартай зодолдон, 22 цагдаагийн ажилтан гэмтэж байв. 1960-1970 онд Мароккогоос Бельгид маш олон цагаач ирж байсан бөгөөд ихэнх нь нийслэл Брюссельд амьдардаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )