Сүмо: П.Дэлгэрбаяр жюүрёод, Э.Энхманлай макүшитад түрүүллээ

2022 оны 11 сарын 28

Японы Фүкүока хотод мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү баүё өндөрлөлөө. Ёкозүна Тэрүнофүжигийн эзгүйд хэн түрүүлэх бол гэж бөх сонирхогчид таамаглан сууж байлаа. Тэмцээн тун өрсөлдөөнтэй өрнөсөн. Сүүлийн долоо хоногт Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлж байсан ч гурав дараалан унаад анхны түрүүгээ хүртэх боломжоо үгүй хийлээ.

Тэмцээний сүүлийн өдөр маэгашира Такаясү 11 даваатай тэргүүлж, озэки Такакэйшёо, маэгашира Аби нар 10 даваатай нэхэж явлаа. Такаясү нэг давахад л түрүүлнэ. Озэки цолтой байсан ч түрүүлж байгаагүй түүний хувьд сайхан боломж. Гэвч тэр Абид унаж, Такакэйшёо давснаар гурван бөх даваа тэнцлээ.

Сугалаа сугалж, эхлээд Аби Такаясү хоёр барилдах боллоо. Аби анх удаа түрүүлэх өрсөлдөөнд ороод байгаа бөх. Харин Такаясү энэ жил гурван удаа, нийтдээ бараг арван удаа түрүүлэхэд тун ойрхон байсан билээ. Аби золголт дээр зайлж, Такаясү уналаа. Унаад зогсохгүй гэмтэж, түрүүлэх азгүй бөх гэдгээ батлаад дохёг орхисон. Аби озэки Такакэйшёог ч унагааснаар анхныхаа түрүүг гардан авлаа. Тэрээр энэ долоодугаар сард тохой, өвдгөндөө мэс засал хийлгэн, Намрын тэмцээнийг өнжсөн. Эргэж ирээд л шууд Эзэн хааны цомыг өргөлөө. Озэки Шёодай цолоо алдаж, ирэх тэмцээнд сэкивакэ цолтой барилдана.

Монгол бөхчүүдийн хувьд жюүрёод  Оошёома П.Дэлгэрбаяр, макүшитад Э.Энхманлай түрүүлсэн амжилттай.

11 дүгээр сарын тэмцээний аваргууд

Макүүчи - Маэгашира 9 Аби 12:3

Шикорояма дэвжээ. 28 нас.

Сайтама муж. 2013 оны 5-р сараас барилдсан.

Жюүрёо - Оошёома П.Дэлгэрбаяр 11:4

Нарүто дэвжээ. 25 нас.

Монгол, 2021 оны 11-р сараас барилдсан.

Макүшита – Тамашёохо Э.Энхманлай 7:0

Катаонами дэвжээ. 29 нас.

Монгол, 2011 оны 9-р сард анх барилдсан.

Санданмэ - Хитоши 7:0

Оитэказэ дэвжээ. 25 нас.

Токио, 2021 оны 5-р сараас барилдсан.

Жонидан – Асахиюү 7:0

Такасаго дэвжээ. 28 нас.

Миэ муж, 2017 оны 3-р сараас барилдсан.

Жонокүчи – Такэрүфүжи 7:0

Исэгахама дэвжээ. 23 нас.

Аомори муж, 2022 оны 9-р сараас барилдсан.

11 дүгээр сарын тэмцээний тусгай шагналтнууд

Шүкүншёо – Гарамгай барилдааны шагнал

Маэгашира 1 – Такаясү 12:3

Кантошёо – Дайчин барилдааны шагнал

Маэгашира 9 – Аби 12:3

Гиношёо – Уран барилдааны шагнал

Сэкивакэ Хоошёорюү С.Бямбасүрэн 11:4

Монгол бөхчүүд

Ёкозүна Тэрүнофүжи - гэмтэл

Сэкивакэ Хоошёорюү  11:4

Комүсүби Тамаваши 6:9

Комүсүби Кирибаяма 8:7

М-2 Ичиножёо 4:11

М-10 Чиёошёома 7:8

М-14 Азүмарюү 7:8

Жюүрёо

Б-3 Миторюү Б.Төрболд 9:6

З-6 Хокүсэйхо Э.Даваанинж 10:5

Б-9 Дайшёохо Ч.Шижирбаяр 8:7

Б-12 Оошёоүма П.Дэлгэрбаяр 11:4

Макүшита

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн 4:3

З-12 Хокүтэнкай Г.Сүхбат 2:5

З-23 Тамашёохо Э.Энхманлай 7:0

Б-39 Хокүтомарү Н.Чинзориг 5:2

З-45 Араүма Б.Төртогтох 4:3

Санданмэ

Б-2 Токисоүма Б.Анхбаяр 3:4

Б-7 Саданохикари Д.Наранцогт 5:2

Б-21Котокэнрюү Г.Билгүүн 3:4

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top