Ц.ЭНХТҮВШИН
Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)
"Катар-2022" хөлбөмбөгийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд найм хоногийг үджээ.
ЯПОН-КОСТА РИКА 0:1
Тун ч чухал тоглолт дээр мөн ч хариуцлагагүй тоглолоо доо , " хөх самуурайнууд". Коста Рикаг хожсон бол өдийд хэсгээсээ гарах нь тодорхой болчихсон, Испанитай ёстой бүх сэлгээгээ оруулаад тоглосон ч айх асуудалгүй байлаа. Коста-Рика хожсоноор хасагдах шатанд үлдэх боломж бага ч гэсэн үлдэв.
ГЕРМАН-ИСПАНИ 1:1
Герман ямар ч байсан " амьд " үлдлээ. Одоо Испаний " захыг нь мушгих" хэрэгтэй, "Герман машин".
Сүүлийн тойрогт Коста Рикаг заавал хожих шаардлагатай. Дээр нь Испани Японд хожигдохгүй байх хэрэгтэй болно. Хэрэв Япон -Испани тэнцвэл "бундестим" Коста Рикаг доор хаяж хоёр гоолоор хожиж байж хасагдах шатанд шалгарна, " герман машин.
БЕЛЬГИ-МАРОККО 0:2
Бельгийн " алтан үеийнхэн " Мароккод хожигдон, сүүлчийн тоглолтод Хорватад хожигдвол нутаг буцах шаардлагатай болно. Марокко Бельгийн эсрэг ёстой "язагнаж" тоглолоо. Сэтгэл зүрхээрээ, бүх зүйлээ тоглолтод зориулсан ыаг ямар ч багийг хожиж болдгийг харууллаа, мароккочууд. Одоо Канадыг хожвол хэсгээсээ гарна.
ХОРВАТ-КАНАД 4:1
Хоккейн орон Канад хөлбөмбөгийн дэлхийн дэд аваргуудад хожигдон, сүүлчийн тойрогт хэрхэн тоглохоос хамаарахгүй хасагдах шатанд шалгарлаа. Канадууд муугүй тоглолт үзүүлсэн ч Катарын араас гэртээ Дэлхийн аваргаа үзэх хоёр дахь баг боллоо.
Сэтгэгдэл ( 0 )