Дэлхийн Цом: Гено Петриашвилигүй Гүржийн шигшээ баг

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Ирэх арван хоёрдугаар сарын 10-11-нд Америкийн Айовад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээн болно. Дэлхийн цомд энэ жилийн ДАШТ-ий  шилдэг 5 баг оролцоно. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх юм.

Эрэгтэй - АНУ, Иран, Япон, Монгол, Гүрж, Дэлхийн шигшээ.

Эмэгтэй - Япон, АНУ, Хятад, Монгол, Украин, Дэлхийн шигшээ.

Гүржийн шигшээ багаас Дэлхийн Цомд оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Гүржийн багийн ахлах дасгалжуулагч Георгий Янтбелидзе “Бид залуу баг сонгосон. Хашир бөхчүүдээс дэлхийн аварга Бека Ломтадзег дуудсан ч гэмтлийн улмаас барилдах эсэх нь тодорхойгүй байна. Гено Петриашвилиг барилдуулдахгүй. Гено одоо АНУ-д Пенсильван их сургуульд Дэвид Тейлор, Кайл Дейк нартай бэлтгэл хийж байна. Энэ жил түүний хувьд тааруухан байсан тул завсарлага авах шаардлагатай. Дэлхий, Европын аварга Зураб Якобишвилиг U-23 дэлхийн аварга Георгий Элбакидзе орлоно. Манай зорилго хүрэл медаль” гэж ярьжээ.

Гүржийн шигшээ баг: Бека Буджиашвили (57 кг), Теймураз Ванишвили (61 кг), Бека Ломтадзе (65 кг), Георгий Элбакидзе (70 кг), Георгий Сулава (74 кг), Владимир Гамкрелидзе (79 кг), Тарзан Майсурадзе (86 кг), Мириани Майсурадзе (92 кг), Гиви Мачарашвили (97 кг), Соломон Манашвили (125 кг).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top