Катар-2022: Бразилын шигшээд ханиад гарчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Өнөөдөр Швейцарын эсрэг тоглох Бразилын шигшээ багийн тоглогчдын дунд ханиад тархаж байгаа гэнэ.

Goal-д бичсэнээр ханиад туссан хэд хэдэн тоглогч, түүний дунд Антони, Лукас Пакета, Алисон нар бэлтгэлд оролцоогүй ажээ. Тийм учраас дасгалжуулагч Тите өнөөдөр хэнийг талбайд гаргахаа шийдэхэд бэрх байгаа юм. Гэмтлийн улмаас Неймар, Данило хоёр тоглох боломжгүй болсон.

Эхний тойрогт Бразилын баг Сербиг 2:0 ялсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top