Ц.Энхтүвшин Таван цагариг сонин, Катараас бичиж байна.
Бразил, Португал шилдэг 16-д шалгарлаа
"Катар -2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтууд дууслаа. Хоёрдугаар тойргийн дараа Франц, Бразил, Португалын багууд дараагийн шатанд буюу шилдэг 16-д шалгарах нь баталгаатай болсон бол Катар, Канадын багууд хасагдах шатанд тоглох боломжгүй болсон.
32 багаас таван багийн хувь заяа тодорхой болж, " гурвын даваа" өнөөдөр эхэлнэ.
КАМЕРУН-СЕРБ 3:3
Хэдийгээр эхлээд гоол алдсан ч Сербүүд дараалан гурван гоол оруулж, 3:1 -ээр хошуучилж эхэлсэн. Тоглолт, довтолгоо,бөмбөг эзэмшилт зэргээр илт илүү байлаа.
Харин дахиад нэг гоол оруулсан бол Камерун " дуусах" байсан юм. Гэвч камерун сөрөг довтолгоогоор яах ийхийн зуургүй тоог 3:3 болголоо.
Сербүүдийн хувьд ёстой л "амандаа хийсэн шар тосыг хэлээрээ түлхэв"-ийн үлгэр боллоо. Хоёр баг хоёулаа сүүлчийн тоглолтоос хожил авах том даалгавартай боллоо.
БРАЗИЛ-ШВЕЙЦАРЬ 1:0
Тоглолтын турш давамгайлсан хэдий ч Бразилчууд гоол хийж чадахгүй 80 минут болсон. Ричарлисон, Рафинья нараа Габриэль Жезүс, Антони нараар солиод ч адилхан. Хожлын гоолыг хагас хамгаалагч Каземиро хийлээ.
БНСУ-ГАНА 2:3
Жинхэнэ "гал гарсан" тулаан боллоо. Солонгос хоёр гоолоор хожигдож явсан ч Чогийн толгой хоёр гоолыг хоромхон хугацаанд нөхсөн. Гэвч "Хар одууд" хариуг нь хурдан барьж, 3:1-ээр хожлоо.
ПОРТУГАЛ-УРУГВАЙ 2:0
КР7 болон түүний нөхөд шилдэг 16-д нэг их төвөггүй л үлдэж байна . Бүрэлдэхүүн зузаан, нэг эвээ олчихвол хол явах магадлал өндөр.
Сэтгэгдэл ( 0 )