Катар-2022: А хэсгээс хэн нь шалгарах вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Өнөөдөр хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлж байна.

Шийдвэрлэх гуравдугаар тойргийн тоглолтууд зэрэг явагдах бөгөөд 1/8 финалд өрсөлдөх багууд тодорно.

Хэрэв хоёр болон гурван баг оноо тэнцвэл:

1. Гоолын зөрүү.

2. Гоолын тоо.

3. Баг хоорондын тоглолтын дүн (оноо, бөмбөгний зөрүү, гоолын тоо).

4. Фэйр-плей буюу улаан, шар хуудас.

Энэ хэсгээс нутгийн эзэн Катар плей-оффт шалгарах бүх боломжоо алдсан. Хоёр ялагдсан ч уг нь найдвар байсан ч Нидерланд тэнцээд үгүй болгосон. Дөрвөн оноотой Луи ван Галийн баг сүүлийн тойрогт Катарт ялагдахгүй байхад л хэсгээсээ гарна. Хэсгээс гарах дараагийн баг Эквадор, Сенегалын халз тулаанаар шийдэгдэнэ. Өмнөд америкийн баг 4 оноо, Сенегал 3 оноотой тул Эквадор давуу талтай. Тэд тэнцэхэд л болно. Харин Сенегал заавал ялахын төлөө тоглоно. Учир нь тэд тэнцэхэд Катар Нидерландыг хожсон тохиолдолд л хэсгээс шалгарна. Нидерланд Катарт хожигдох найдвар маш бага.

3-р тойрог

11 дүгээр сарын 29

23:00. Эквадор — Сенегал.

23:00. Нидерланд — Катар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top