Катар-2022: В хэсгээс хэн нь шалгарах вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Өнөөдөр хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлж байна. Шийдвэрлэх гуравдугаар тойргийн тоглолтууд зэрэг явагдах бөгөөд 1/8 финалд өрсөлдөх багууд тодорно.

Хэрэв хоёр болон гурван баг оноо тэнцвэл:

1. Гоолын зөрүү.

2. Гоолын тоо.

3. Баг хоорондын тоглолтын дүн (оноо, бөмбөгний зөрүү, гоолын тоо).

4. Фэйр-плей буюу улаан, шар хуудас тоолох юм.

Дөрвөн оноотой Англи хэсэгт хомоол хамж байгаа Уэльстэй тоглоно. Нөгөө талд 3 оноотой Иран, 2 оноотой АНУ-тай үзэлцэнэ. Маш халуун тоглолт болох нь дамжиггүй. Англи цааш шалгарах нь бараг ойлгомжтой. Ямар тохиолдолд шалгарахгүй вэ гэвэл англичууд Уэльст дөрвөн бөмбөгийн зөрүүтэй ялагдах ёстой. Ингэж ялагдлаа ч Иран, АНу-ын тоглолт тэнцээгээр өндөрлөж байж л англичууд хэсгээс гарахгүй юм. Мэдээж Англи нэгээр гарахыг хүсэж байгаа. Ялахад нэгээр гарах нь ойлгомжтой бол Иран, АНУ тэнцсэн тохиолдолд Англи Уэльстэй тэнцсэн ч нэгээр гарах болно. Ираны хувьд ялахад плей-офф баталгаатай. Тэнцсэн ч шалгарах магадлал маш өндөр. Учир нь Англи Уэльст бараг ялагдахгүй болов уу. АНУ-д зөвхөн ялалт хэрэгтэй бол Уэльст Английг дөрвөн гоолын зөрүүтэй ялж байж, плей-офф баталгаатай болох юм.

3-р тойрог

11 дүгээр сарын 29

03:00. Иран — АНУ.

03:00. Уэльс — Англи.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top