Ц.Энхтүвшин Таван цагариг сонин, Катараас мэдээлж байна.
Өнөөдөр болох тоглолтоос хамгийн ширүүн болох нь гарцаагүй Иран-АНУ-ын багуудын тоглолт. Хоёр улсын харилцаанаас шалтгаалаад тоглолт зөвхөн ногоон талбайд өрнөөд зогсохгүй нь ойлгомжтой.
Тоглолт эхлэхээс өмнө хоёр тал "тоглолтоо" эхэлжээ.
Өчигдөр АНУ-ын хөлбөмбөгийн холбооны албан ёсны сошиал хуудсанд хэсгийн дүнг нийтлэхдээ Ираны төрийн далбаан дээр байдаг сүлдийг нь хасаж нийтэлснээр "гал дээр шар тос" нэмлээ. Тэд үүнийгээ эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалахын төлөө байр сууриа илэрхийлж буй гэж тайлбарласан бөгөөд тун удалгүй Ираны албан ёсны далбааг зөвөөр оруулсан байна.
Харин Ираны тал ФИФА-д гомдол мэдүүлж, улс үндэстэн, тэдний шашин шүтлэг, үнэт зүйлийг гутаан доромжилсон гэдэг ФИФА-ийн ёс журмын 13 заалтыг АНУ-ын хөлбөмбөгийн холбоо зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлэн дүрэмд тусгаснаар доод тал нь 10 тоглолтоор "бандах" ёстойг сануулсан байна.
Иран, АНУ-ын багууд өмнө нь дэлхийн аваргын дэвжээнд 1998 онд ганц удаа хоорондоо таарч байсан бөгөөд тэр тоглолтод Иран 2:1 -ээр хожиж байв.
Сэтгэгдэл ( 0 )