Катар-2022: Ираны хөлбөмбөгчдийг сүрдүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ хамгийн их улстөржсөн дэлхийн аваргын тэмцээн болж байна.

Эхний тойрогт Англитай хийсэн тоглолтын өмнө Ираны хөлбөмбөгчид сүлд дууллаа дуулаагүй билээ.

Ингээд тоглолтын дараа тэднийг Ираны Исламын хувьсгалыг хамгаалагч нартай уулзуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тоглогчдод хэрэв дараагийн тоглолтод сүлд дууллаа эсэргүүцэх юм бол Иранд байгаа гэр бүлийн гишүүдийг нь баривчилж, тамлах болно гэж сүрдүүлсэн байна.

Уэльсийн эсрэг дараах тоглолтын өмнө иран хөлбөмбөгчид сүлд дууллаа даган дуулж байсан юм.

Иранд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө эсэргүүцлийн жагсаал хэдэн сар үргэлжилж байна. Алдарт тамирчид, тэдний дунд Азмун тэргүүтэй хөлбөмбөгчид энэ хөдөлгөөнд нэгдэн, Засгийн газрын эсрэг мэдэгдэл гаргаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top