Катар-2022: Нидерланд - АНУ, Англи - Сенегал таарлаа

2022 оны 11 сарын 30

Өчигдөр хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний хоёр хэсгийн тоглолт өндөрлөж, плей-оффт шалгарсан эхний багууд тодорлоо.
 

А хэсгээс Нидерланд талбайн эздийг ялж, ямар ч асуудалгүй нэгээр гарлаа. Хоёр дахь тоглолтод Сенегал, Эквадорын баг тулалдаж, Сенегалын шигшээ дараагийн шатанд шалгарав.

Нидерланд – Катар 2:0 (1:0, 1:0)

Гоол: 1:0 – 26 Гакпо, 2:0 – 49 де Йонг.

Нидерланд – Нопперт, Думфрис, ван Дейк, Аке, Тимбер, Блинд, де Рон (Копмейнерс, 83), Классен (Бергейс, 66), де Йонг (Тайлор, 86), Депай (Янссен, 66), Гакпо (Вегорст, 83).

Катар – Баршам, Мохаммад (Ходер, 85), Хухи, Ро-Ро, Хассан, Ахмед, Хатем (Алаа, 85), Мадибо (Будиаф, 64), Аль-Хайдос (Ассадалла, 64), Али (Мунтари, 64), Афиф.

Шар хуудас: Аке (52).

Эквадор – Сенегал 1:2 (0:1, 1:1)

Гоол: 0:1 – 44, пенальти Сарр, 1:1 – 67 Кайседо, 1:2 – 70 Кулибали.

Эквадор – Галиндес, Пресиадо (Поросо, 85), Торрес, Инкапиэ, Эступиньян, Груэсо (Сифуэнтес, 46), Франко (Сармиенто, 46), Кайседо, Плата, Валенсия, Эстрада (Реаско, 64).

Сенегал – Менди, Сабали, Кулибали, Диалло, Якобс, Гуйе, Гуйе, Сисс (Менди, 74), Ндиай (Дьенг, 75), Сарр, Диа (Сиссе, 90).

Шар хуудас: Гуйе (66).

B хэсэгт Английн шигшээ Уэльсийн дүү нартаа нэг гоол хийх ч боломж өгөлгүй 3:0 ялсан бол АНУ, Ираны өрсөлдөөнд АНУ илүүрхлээ.

Уэльс – Англи 0:3 (0:0, 0:3)

Гоол: 0:1 – 50 Рэшфорд, 0:2 – 51 Фоден, 0:3 – 68 Рэшфорд.

Уэльс – Уорд, Уильямс (Робертс, 36), Родон, Мифем, Дэвис (Моррелл, 59), Ампаду, Рэмзи, Аллен (Колуилл, 81), Бэйл (Жонсон, 46), Мур, Жеймс (Уилсон, 77).

Англи – Пикфорд, Уокер (Александер-Арнолд, 57), Магуайр, Стоунз, Шоу (Триппьер, 65), Хендерсон, Райс (Филлипс, 58), Беллингем, Фоден, Кейн (Уилсон, 58), Рэшфорд (Грилиш, 76).

Шар хуудас: Жеймс (29), Рэмзи (61).

Иран – АНУ 0:1 (0:1, 0:0)

Гоол: 0:1 – 38 Пулишич.

Иран – Бейранванд, Резаян, Пуралиганжи, Хоссейни, Мохаммади (Карими, 45), Голизаде (Ансарифард, 77), Хаджсафи (Жалали, 72), Эззатоллахи, Нуроллахи (Тораби, 71), Тареми, Азмун (Годдос, 46).

АНУ – Тернер, Дест (Мур, 82), Рим, Картер-Викерс, Робинсон, Адамс, Маккенни (Акоста, 65), Муса, Пулишич (Ааронсон, 46), Веа (Циммерман, 82), Саржент (Райт, 77).

Шар хуудас: Адамс (43), Хоссейни (77), Канаанизадеган (83), Жалали (90).

Ингэснээр хасагдах шатанд оролцох долоон баг: Франц, Бразил, Португал, Нидерланд, Сенегал, Англи, АНУ тодорхой боллоо. 1/8 финалд бид Нидерланд – АНУ, Англи – Сенегал гэсэн тоглолт үзэх нь.

Нидерланд, Америкийн тоглолт 12 дугаар сарын 3-нд 23.00 цагаас “Халифа” цэнгэлдэхэд болно. Энэ тоглолт “Катар-2022” тэмцээний хасагдах шатны нээлт болох юм.

Англи, Сенегалын тоглолт 12 дугаар сарын 4-нд 03.00 цагаас “Аль-Байт” хүрээлэнд явагдана.

Нидерландын баг АНУ-ын шигшээтэй өмнө нь таван удаа тоглож байсан. Бүх тоглолт нөхөрсөг тоглолт бөгөөд эхний гуравт голландчууд (1998, 2002, 2004) гоол алдалгүй ялсан. 2010 онд Нидерланд 2:1 ялсан бол 2015 онд АНУ-ын баг 4:3 Нидерландыш ялж байжээ.

Харин Англи, Сенегалын багууд түүхэндээ анх удаа таарч байгаа нь энэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top