Катар-2022: С хэсгээс хэн нь шалгарах вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Өчигдөр хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлсэн. Шийдвэрлэх гуравдугаар тойргийн тоглолтууд зэрэг явагдах бөгөөд 1/8 финалд өрсөлдөх багууд тодорно. Ялсан багууд дараагийн тоглолтын бэлтгэлдээ орж, ялагдсан нь гэрийн зүг одох юм.

Хэрэв хоёр болон гурван баг оноо тэнцвэл:

1. Гоолын зөрүү.

2. Гоолын тоо.

3. Баг хоорондын тоглолтын дүн (оноо, бөмбөгний зөрүү, гоолын тоо).

4. Фэйр-плей буюу улаан, шар хуудас тоолох юм.

С хэсэгт Польшийн баг тэргүүлж байгаа ч бүх баг дараагийн шатанд шалгарах боломжоо алдаагүй байгаа.

Сүүлийн тойрогт Польш, Аргентин учраа таарсан. Польш ялахад хэсгээ тэргүүлнэ. Тэнцсэн ч дараагийн шатанд гарах ч Саудын Араб ялчихвал хоёрт унах эрсдэлтэй. Нэг бөмбөгийн зөрүүтэй ялагдсан ч Саудын Араб ялахгүй, Мексик олон тоогоор ялахгүй байхад л гарна.

Аргентины хувьд Польшийг ялахад хасагдах шатанд гарна, эхний байраар шалгарах магадлал өндөр. Саудын Араб Мексикийг олон гоолоор ялж байж л тэдний дээр гарна. Харин тэнцэхэд Саудын Араб, Мексикийн тоглолтоос Аргентины хувь заяа шийдэгдэнэ. Арабууд тэнцвэл Аргентинд ашигтай. Харин мексикчууд Арабыг олон тоогоор ялбал Польш, Мексик дараагийн шатанд шалгарах болно. Аргентин тэнцэхэд Саудын Араб ямар ч тоогоор ялсан дараагийн шатанд шалгарах юм.

Саудын Араб Аргентинаас илүү байх хэрэгтэй. Аргентин тэнцвэл ялж, ялагдвал тэнцэх шаардлагатай. Тоглолт адилхан оноотой төгсвөл хоёр онооны зөрүү Аргентины талд үйлчилж байгаа тул аль болох олон гоол хийх болж байгаа юм.

Мексикийн хувьд Арабыг яаж ч байсан ялах шаардлагатай. Ялаад ч дараагийн шатанд шалгарахгүй байж болно. Гоолын харьцаа Мексикийн гол сул тал.

3-р тойрог

11 сарын 30

03:00, Польш - Аргентин

03:00, Саудын Араб - Мексик

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top