Өчигдөр хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлсэн. Шийдвэрлэх гуравдугаар тойргийн тоглолтууд зэрэг явагдах бөгөөд 1/8 финалд өрсөлдөх багууд тодорно. Ялсан багууд дараагийн тоглолтын бэлтгэлдээ орж, ялагдсан нь гэрийн зүг одох юм.
Хэрэв хоёр болон гурван баг оноо тэнцвэл:
1. Гоолын зөрүү.
2. Гоолын тоо.
3. Баг хоорондын тоглолтын дүн (оноо, бөмбөгний зөрүү, гоолын тоо).
4. Фэйр-плей буюу улаан, шар хуудас тоолох юм.
D хэсэгт Франц зургаан оноотой тэргүүлж байгаа бөгөөд плей-оффын эрхээ хэдийн авсан. Францын баг дэлхийн аваргууд дараагийн тэмцээндээ хэсгээс шалгардаггүй хар цувралыг таслан зогсоосон. 2006 оноос хойш анх удаа дэлхийн аварга цолоо хамгаалагч хэсгээс шалгарч байгаа юм. Италийн баг 2010 онд, Испани 2014 онд, Германы шигшээ 2018 онд хэсгийн тоглолтод ялагдсаар шалгарч чадаагүй байлаа.
Сүүлийн тойрогт Франц – Тунис, Дани – Австрали тоглолттой.
Австралийн шигшээ Данийг ялахад плей-оффт тайван амгалан шалгарна. Тэнцсэн тохиолдолд Тунисийн баг Францыг битгий ялаасай гэж найдахад хүрнэ. Учир нь тунис гоолын зөрүү илүү байгаа.
Данийн шигшээ цааш шалгарахын тулд Австралийг эхлээд ялах ёстой. Ялсан ч гэсэн Тунис Францыг хожиход гоолын зөрүү тоолох болно. Хэрэв ижил тоогоор хоёулаа ялбал нэмэлт үзүүлэлт харах болно.
Тунисийн баг Францыг ялж байж л хасагдах шатанд шалгарах боломж үүснэ. Ялчхаад Австрали, Данийн тоглолтын үр дүнг харна. Австрали ялбал ямар ч боломжгүй. Дани ялахад нэмэлт үзүүлэлтүүдээ тэдэнтэй харьцуулах юм.
3-р тойрог
11 сарын 30
23:00, Австрали - Дани
23:00, Тунис - Франц
Сэтгэгдэл ( 0 )