Өчигдөр болсон хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод АНУ-ын баг хүнд хэцүү тоглолтод Ираны багийг 1:0 буулган авч, дараагийн шатанд шалгарсан билээ. АНУ-ын шигшээгийн ахлах дасгалжуулагч Грегг Берхалтер энэхүү ялалтынхаа талаар өөрийнхөө үс засалтыг оролцуулан, алиа хошин тайлбар өгчээ. Грегг халзан гэдгийг та бүхэн гэрэл зургаас харж байгаа биз ээ.
Шүүгчийн нэмсэн цагт иранчууд пенальти шаардсан ч VAR бичлэг пенальи байгаагүй гэдгийг нотолсон. Хэрэв тэнцсэн бол Ираны шигшээ шалгарах байлаа.
Грегг Берхалтер “Эхний үед бид хөлбөмбөгт юу чаддагаа, харин хоёрдугаар үед эрс шийдэмгий зан чанараа харуулж чадлаа. Багаараа бахархаж байна. Манай залуус бүх хүч чадлаа гаргасан. Бид ялагдал гэгчийг амсалгүй дараагийн шатанд шалгарч байна. Пулишич өөрийгөө золиослон байж, гоол хийлээ. Түүний гэмтлийн талаар өөдрөг мэдээ алга, харамсалтай нь. Тоглолтын сүүлийн хэсгийн талаар хэлэх үг олоход хэцүү байна. Энэ ДАШТ-д нэмэлт цаг арай хэтэрхий урт байгаа. Ийм үед секунд болгоныг тоолон хүлээхээс өөр аргагүй. Үнэхээр стресс. Миний толгойны үсний ихэнх нь сая уначихлаа. Нидерландтай хийх тоглолтдоо тайван бэлтгэнэ дээ” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )