Катар-2022: Бразил Камерунтай сэлгээ бүрэлдэхүүнээр тоглоно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Бразилын 100 жилийн түүхтэй Globo сонины мэдээлснээр Бразилын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Тите ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн Камерунтай хийх тоглолтод сэлгээний бүрэлдэхүүнээ гаргахаар болжээ. Тэрээр үндсэн тоглогчдодоо амралт өгч, өвчтэй тамирчдаа сэргээх гэнэ.

Бразилын багаас Неймар, Данило, Алекс Сандро гурав бэртэлтэй байгаа. Мөн сүүлийн хэд хоног багт ханиад тархаж, олон тамирчин халууран, бие нь мууджээ. Тиймээс дасгалжуулагч нар сүүлийн бэлтгэл дээр эхний хоёр тоглолтод оролцоогүй тамирчдыг түлхүү ашигласан байна.

Камерунтай хийх тоглолтын гараанд Эдерсон, Дани Алвес, Милитао, Бремер, Алекс Теллес, Фабиньо, Бруно Гимарайнс, Антони, Родриго, Габриэл Жезус, Мартинелли нар гарах магадлал маш өндөр. Довтолгоонд Фламенго багийн Педро, Эвертон Рибейро хослол мөн нэмэгдэнэ.

Бразилын шигшээ Сербийг 2:0, Швейцарыг 1:0 буулган авч, плей-оффт шалгараад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top