Катар-2022: Герман-Коста Рикагийн тоглолтыг эмэгтэй шүүгч дэнсэлнэ

Админ | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин, Катараас мэдээлж байна.

Францын шүүгч Стефани Фраппар "Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий "Е" хэсгийн сүүлчийн тоглолт болох Герман-Коста Рика багуудын тоглолтын талбайн шүүгчээр томилогдлоо.

С.Фраппар нь эрэгтэйчүүдийн ДАШТ-ий тоглолтод талбайн шүүгчээр ажиллах анхны эмэгтэй шүүгч болох юм.

Тэрбээр өмнө нь УЕФА-ийн Супер цом, "Аваргуудын лиг", Францын лиг, ДАШТ-ий урьдчилсан тоглолт зэрэг олон тоглолтыг дэнсэлж байсан туршлагатай шүүгч ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top