Шченсны Месситэй 100 еврогийн бооцоо тавьжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Өчигдөр болсон Аргентин, Польшийн тоглолт дээр Лионель Месси 11 метрийн цохилт алдсан билээ.

Месси дээр алдаа гарсан эсэхийг тодруулахаар шүүгч VAR үзэж байхад хаалгач Шченсны Аргентины Месситэй ярилцаж байсан билээ. Тоглолтын дараа сэтгүүлчид түүнээс юу ярьж байсныг нь сонирхоход польш хаалгач “Шүүгч пенальти заахгүй гэж би түүнд хэлсэн. Тэгээд 100 еврогоор мөрийцсөн. Ийм бооцоо тавьж болох эсэхийг мэдэхгүй. Магадгүй намайг торгож болох юм. Шүүгч пенальти заасан тул би бооцоогоо алдсан. Гэхдээ би Мессид төлөхгүй. Тэр угаасаа баян” гэж ярьжээ. Энэ ДАШТ-д тэрээр хоёр пенальти хаагаад байгаа юм.

Польш – Аргентин 0:2 (0:0, 0:2)

Stadium 974

Гоол: 0:1 – 46 Мак Аллистер, 0:2 – 67 Альварес.

Польш – Шченсны, Кэш, Глик, Кивер, Берешиньски (Енжейчик, 72), Зелиньски, Франковски (Каминьски, 46), Крыховяк (Пентек, 83), Белик (Шиманьски, 62), Левандовски, Свидерски (Скурась, 46).

Аргентин – Мартинес, Молина, Отаменди, Ромеро, Акунья (Тальяфико, 59), Де Пауль, Мак Аллистер (Альмада, 84), Фернандес (Песселья, 79), Ди Мария (Паредес, 59), Месси, Альварес (Мартинес, 79).

Шар хуудас: Акунья (49), Крыховяк (78).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top