Катар-2022: E хэсгээс хэн нь гарах вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Өнөөдөр “Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний Е хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдана. Үхлийн хэсэг хэмээн нэрлэгдсэн энэ хэсгийн бүх баг дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалан үлдсэн байгаа.

Дөрвөн оноотой тэргүүлж байгаа Испанийн шигшээ Японд ялагдахгүй байхад л дараагийн шатанд шалгарна. Хэрэв Испани ялагдаад, Коста-Рика Германыг ялбал испаничууд гэртээ харина. Бусад тохиолдолд Испанийн баг плей-оффт гардгаараа гарна. Бөмбөгний зөрүү ч бусдаас илүү байгаа.

Хоёрдугаар тойрогт ялагдаж, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн япончууд Испанийг ялбал шалгарна, ялагдвал хасагдана гэсэн болзолтой талбайд гарна. Хэрэв тэд Испанитай тэнцээд Коста-Рика, Герман бас тэнцвэл Япон шалгарна. Харин Коста-Рика ялчихвал Наран орон гэрийн зүг мордоно. Япон тэнцээд Герман ялбал бөмбөг тоолох болно.

Коста-Рика мөн адил Германыг ялбал хасагдах шатанд гарч, ялагдвал тэмцээнийг орхино. Испани Японыг ялахад Коста-Рика тэнцээд л шалгарах боломжтой.

Хэсэгтээ хомоол хамаж байгаа алдарт Германы баг ямар ч байсан Коста-Рикаг ялах шаардлагатай.  Ялалт ч 100 хувийн баталгаа биш. Испанийн шигшээ үнэн хүчээ гарган, Японы ялаасай гэж залбирах хэрэгтэй.

12-р сарын 01

03:00, Япон - Испани

03:00, Коста-Рика – Герман

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top