Катар-2022: F хэсгээс хэн нь гарах вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Өнөөдөр “Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний F хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдана. Энэ хэсэгт Канадын баг плей-оффт шалгарах боломжгүй болсон байгаа. Өнөөдөр 23:00 цагаас Хорват – Бельги, Канад – Марокко гэсэн хоёр тоглолттой.

Дөрвөн оноотой тэргүүлж байгаа Хорватын шигшээ Бельгид ялагдахгүй байхад л хэсгээс гарна. Хэрэв тэд ялагдаад Марокко бас Канадад ялагдвал бөмбөгний харьцаа тоолох болно.

Мароккогийн баг Канадад ялагдахгүй байхад л дараагийн шатанд шалгарна. Хорват Бельгийг ялсан тохиолдолд Марокко ялагдсан ч гарах болно.  

Баг дотроо хагаралтай байгаа Бельгийн шигшээ Хорватыг ялбал 1/8 финалд гарч, ялагдвал гэртээ харина. Тэнцсэн тохиолдолд Марокко Канадад дөрвөөс их тоогоор ялагдахад л боломж гарах юм.

Канадын хувьд хэсгээс гарах боломжгүй болсон. Тэд Марокког аль болох их тоогоор ялаад Бельги Хорватад ялагдвал гуравдугаар байрт дэвших боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top