Жүдо: Шёохэй Оно Токиогийн "Их Дуулга"-д барилдахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Энэ сарын 3-нд Японд эхлэх жүдо бөхийн “Токио Их Дуулга” тэмцээнд оролцох Японы шигшээ багт олимпын хошой аварга Шёохэй Оно багтсан билээ. Гэвч Оно Их Дуулгад барилдахгүйгээр шийдвэрлэсэн байна. Шёохэй Оно Токио олимпоос хойш ганцхан тэмцээнд орсон нь үнэмлэхүй жингийн улсын аваргын тэмцээн.

Тэрээр спорт сонирхогчдод хандан “Харьяалагдаж байгаа “Асахи Касэй” компани болон Тэнри их сургуулийн хамт олонтойгоо зөвлөлдсөний эцэст Их Дуулга тэмцээнд оролцохгүй байх шийдвэр гаргалаа. Японы үндэсний шигшээ багт сонгогдсон ч оролцож чадахгүй болсондоо хүлцэл өчиж байна. Энэ их итгэл найдварыг хариулахаар бэлтгэл хийн шамдаж байсан ч Япон орныг төлөөлөн барилдах хэмжээний сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдалд орж чадсангүй. Уучлаарай” гэж хэлжээ.

Түүний оронд 1992 оны Барселона олимпын аварга Тошихико Когагийн хүү Хаяато Кога барилдах болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.83.115) 2022 оны 12 сарын 01

Япон хун ч еер юм аа, манайхан бол ганц цаг ч бэлтгэл хийгээгуй нехер би явна, чадна гээд л явна, ур дун нь нэг шалны алчуур, жуулчин

0  |  0
Top