Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өчигдөр (2022.12.01) болсон хэсгийн сүүлийн тойргийн тоглолтод Испанийг ялж, хэсгээсээ нэгээр гарсан Японы шигшээ багийн дасгалжуулагч Хажимэ Мориясү баяраа хөгжөөн дэмжигчидтэйгээ хуваалцжээ.
Мориясү “Коста-Рикад ялагдсаны дараа манай тоглогчид улам нэгдэж чадсанд би баяртай байна. Өнөөдөр манай баг нэгдмэл нэгэн баг гэдгээ харуулсан нь ялах боломжийг нэмэгдүүлсэн. Бид ялж чадлаа. Герман, Коста-Рикагийн тоглолт хэрхэн явагдаж байгааг би мэдэж байсан. Коста-Рика хоёр гоол хийж ялж эхэлсэн, Герман гоол оруулж байгааг надад мэдээлж байсан. Бидэнд тэнцэхэд л хангалттай үе байсан ч бид яллаа. Энэ бол хамгийн чухал нь. Энэ ялалт бол манай балиашгуудын ялалт. Японоос маш олон хүн ирснийг би харсан. Ялалтаа бид Японы ард түмэндээ зориулж байна. Япон төдийгүй Ази тивийн ялалт. Герман, Испани гэсэн дэлхийн шилдэг багуудыг ялсан нь их урам зориг, итгэл өглөө. Гэхдээ сурах зүйл их байна. Бид Азийн баг дэлхийн том тэмцээнд ялж чадна гэдгийг харууллаа. Японы баг дэлхийн дэвжээнд ялж чадна” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
muur yamar baih n hamaagui gol n hulgana barij idsen l bol bolooshdee. japan uragshaa.
Тэнцсэн нь нэрэнд цэвэр бж. 2 дахь гоолын бөмбөг гарсан хойноо дамжуулалт орж ирсэн бн.
Тэнцсэн нь нэрэнд цэвэр бж. 2 дахь гоолын бөмбөг гарсан хойноо дамжуулалт орж ирсэн бн.