Ойрд ороогүй байсан Спортын төв ордноор саяхан шагайлаа. Хуучин хэвээрээ тамирчид, багш дасгалжуулагч нар ажлаа хийсээр байна.
Манай үе үеийн спортын алдартнууд, олимп, дэлхийн медальтнуудыг төрүүлэн гаргасан энэхүү ордон маань спортынхонд тун ээлтэй газар.
Спортын Төв ордны нэгэн шинэ мэдээ гэвэл чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн бэлтгэлийн танхим өнгө засаж байна. Хана туургаа засаж, халаалт тавин, бөхчүүдийн бэлтгэл хийх орчныг тав тухтай болгожээ. Хамгийн сүүлд 2017 онд Хасу Мегаватт ХХК компанийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш засаж өгснөөс хойш гар хүрээгүй байсан ажээ.
Ингээд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхантай уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
Ц.Баярсайхан “БТСУХ, Монголын чөлөөт бөхийн холбоо, холбооны нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр, Хасу Мегаватт ХХК компанийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, Б.Болд, Д.Нямбилэг, аймгийн арслан, ОУХМ М.Төмөртогоо, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдадаа баярлалаа. Та бүхний тусламжтайгаар шигшээ баг маань бэлтгэлээ тухтай орчинд хийж чадахаар боллоо. Тамирчид, шавь нартайгаа нийлээд засвараа хийлээ” гэж ярилаа.
Шигшээ багийн тамирчид удахгүй АНУ-д болох Дэлхийн цомын тэмцээнд оролцоно. Тэмцээний энэ нөр их бэлтгэлийн хажуугаар бөхчүүд маань ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхантайгаа нийлэн, бүгд гар бие оролцон, өөрсдийн хөдөлмөр, хүч хөрөнгөөр засвараа хийсэн гэнэ. Удахгүй үүдний коридор, хувцас солих өрөөг Үндэсний тавилга үйлдвэрлэгч Komplekt компани бүрэн тохижуулах өгөх ажээ. Энэ компани мөн танхимд хоёр том халаагуур тавьсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Байгаа боломжоороо зүтгэж байгаад дасгалжуулагчид, тамирчиддаа амжилт хүсьэ
Хэруул, хар хороосоо салаагуй улсад хичнээн сайхан зал байгаад ч нэмэргуй дээ