Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтод тэргүүлээгүй ч дэлхийн аварга болсон тохиолдол 40 жилийн өмнө буюу "Испани-82" ДАШТ дээр гарч байв.
Тэгэхэд хэсэгтээ Перу, Польш, Камерунтай гурвуулантай нь тэнцсэн Италийн шигшээ бөмбөгний харьцаагаар хэсгээсээ хоёроор гарч, дараагийн шатанд Бразил, Аргентиныг хожин, хагас шигшээд Польшийг, финалд Баруун Германыг хожин дэлхийн аварга болж байсан билээ.
Түүнээс хойш болсон 9 удаагийн (1986-2018 онд) дэлхийн АШТ-д түрүүлсэн баг хэсэгтээ тэргүүлж нэгээр гараад хасагдах шатанд хоёроор гарсан багтай тааран замаа зассан сонирхолтой баримт байна.
"Катар-2022" ДАШТ-ий хэсгийн тоглолтод одоогоор Холланд, Аргентин, Англи, Франц, Япон, Марокко багууд хэсгээсээ нэгээр гараад байгаа.
Өнөөдөр Бразил, Португалын багууд нэгээр гарах магадлал өндөр. "Уламжлал" ёсоор бол дээрхи багуудаас дэлхийн аварга тодрох нь.
Сэтгэгдэл ( 0 )