Одоогоос 12 жилийн өмнө ДАШТ-д нэгэн халуухан тоглолт болсон нь Уругвай- Гана байлаа. Энэ тоглолт 1:1 харьцаатай төгсөж, Уругвайн баг пенальтигаар ялж байсан юм.
Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарес хаалганд орж байсан бөмбөгийг гараараа хааж, улаан картаар торгуулан хөөгдсөн. Харин түүний аз болоход Ганагийн тоглогч 11 метрийн цохилт алдсанаар Уругвайн багийн ялалтын үүд нээгдсэн юм. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч Ганад Суаресийг үзэн яддаг хэвээр гэнэ.
Сэтгүүлч Суарест “Таныг одоо болтол Ганад чөтгөр гэж нэрлэдэг. Зодог тайлахыг чинь тэсэн ядан хүлээдэг” гэж хэлсэн байна.
Харин Суарес “Би гараараа бөмбөг л хаасан болохоос өөр муу зүйл хийгээгүй. Гана багийн тоглогч өөрөө л тэр цохилтыг алдсан шүү дээ, би биш. Хэрэв би хэн нэгнийг унагааж, өшиглөж гэмтээгээд улаан карт авсан бол өөр хэрэг, би уучлал гуйна. Харин энэ пенальтид миний буруу өчүүхэн ч үгүй. Гана пенальти алдсанд би ямар ч хамаагүй. Би чөтгөр шуламс биш” гэж хариулжээ.
Гана, Уругвайн тоглолт өнөөдөр шөнө 23.00 цагаас эхлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )